Байнгын үйлчлүүлэгчид

Гайхам ХХК нь GPS-Тээврийн хэрэгслийг зайнаас хянах шинэ үйлчилгээг бизнесийн байгууллагын эзэд болон менежерүүдэд санал болгож байна.

Манай үйлчилгээ нь тээврийн хэрэгсэлд суурилуулах GPS төхөөрөмж болон програм хангамжийн тусламжтайгаар хиймэл дагуулаас тээврийн хэрэгслийн байршил болон төлөв байдлын мэдээллийг хүлээн авч боловсруулан, электрон газрын зураг дээр тээврийн хэрэгслийг зорчин буй үед нь шууд харуулна.

Та манай үйлчилгээг авснаар интернэт холболт бүхий компьютерээс тээврийн хэрэгслээ 24 цагийн турш зайнаас хянаж, удирдах боломжтой болох юм.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД
  • Тээврийн хэрэгслийг зорчиж буй үед нь зайнаас хянах

  • Түлшний зарцуулалтыг хянах

  • Тээврийн хэрэгслийн зорчсон маршрутыг хянах

  • Зорчсон километр, зогссон болон явсан хугацаа, хөдөлгүүр асаалттай сул зогсолт зэргийг нарийвчлан харуулах тайлантай

  • Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөөгүй хэрэглээг бууруулах

  • Түлш шатахуун, илүү цагийн зардлыг бууруулах

  • Ачаа, тээшний аюулгүй байдлыг хангах (температур болон хаалганы мэдрэгч)

  • Жолоочийн аюулгүй байдлыг дээшлүүлэх (Гэнэтийн халдлагын товчлуур)

  • Жолоочийн бүтээмжийг сайжруулах (үр ашигтай маршрутаар зорчих, хөдөлгүүр асаалттай сул зогсолтыг багасгах, зөв зуршил бий болгох)

  • Харилцагчид үзүүлэх ажил үйлчилгээг сайжруулах


Утас:

70114090

99094124


Тус үйлчилгээ нь худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал, банк санхүү, гааль, шуудан зэрэг бизнесийн бүхий л салбарт хэрэглэхэд тохиромжтой



СИСТЕМИЙН АЖИЛЛАГААНЫ БҮДҮҮВЧ



Гайхам ХХК

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Нарны зам -55

Саруул төвийн байр, 101 тоот

Утас: 70114090, 99094124

Email: contact@gaikham.mn

Website: www.gaikham.mn

0 коммент.:

Отправить комментарий